Хөлний массажер — Хэрэглээний гарын авлага

Хөлний массажерыг гэр бүлээрээ зөв хэрэглэх заавар

Орой ажлаасаа ирэхэд, ээж аавдаа, гэрийнхэн бүгдэд — хоёр загварын хэрэглэх арга, арчилгаа нэг дор.

ARIULA хоёр хөлний массажер — гэр бүлээрээ гэртээ
Хоёр хөлний массажер →
Ул, шагай, шилбэ, гуя · 3 горим · 10–60 мин
Нэг хөлний массажер →
Өвдөг орчим · 8 горим · 15 мин

🦵🦵 Хоёр хөлний массажер

⚡ Түргэн эхлэл: гутлаа өмсөнө (R — баруун, L — зүүн) → хоолойг удирдлагад холбоно → горим, эрчим, таймераа сонгоод амарна.

1 Гутлаа өмсөнө — R тэмдэгтэйг баруун хөлд, L-ийг зүүн хөлд. Наалтыг тухтай тогтооно, хэт чангалахгүй.
2 Хоолойг холбоно — хоёр гутлын агаарын хоолойг удирдлагад бүрэн суулгана.
3 Горимоо сонгоно — 3 агаарын шахалтын горимын аль нэгийг.
4 Эрчмээ тохируулна — хамгийн багаас эхэлж, тухтай мэдрэгдэх түвшин хүртэл аажим нэмнэ.
5 Таймераа сонгоод амарна — 10 / 20 / 30 / 40 / 50 / 60 минут. Дуусахад өөрөө унтарна.

💨 Яаж ажилладаг вэ: гутал бүрд 6 суваг агаарын уут бий. Хөлийн улаас эхлэн дээш дараалан хийлж, аажмаар суллана. Өвдөгний хэсэг ил гардаг тул өвдгийг шахахгүй.

Хамрах хэсэг Ул, шагай, шилбэ, гуя (R + L)
Горим 3 горим · 6 суваг уут
Таймер 10–60 минут, авто унтралт
Батарей 2000mAh, Type-C
Хэмжээ 34×14×23 см · ~1.5 кг
Стандарт CE / RoHS / FCC

🦵 Нэг хөлний массажер

ARIULA нэг хөлний массажер — эмээ, ач охин хоёр
1 Өмсөнө — хөлдөө өмсөөд цахилгаанаар (zip) хаана. Хэт чангалахгүй.
2 Асаана — удирдлагын товчоор 8 горимоос, 4 түвшний хүчнээс сонгоно. Хамгийн багаас эхэлнэ.
3 Амарна — 15 минутын дараа өөрөө унтарна. Дараа нь нөгөө хөлдөө ээлжилж хэрэглэж болно.

💨 Хамрах хэсэг: өвдөг орчмыг агаарын даралтаар зөөлөн шахна. Хөлийн уланд массаж хийхгүй. 2000mAh батерей, Type-C.

👨‍👩‍👧 Гэр бүлээрээ хэрэглэх зөвлөмж

✔️ Ээлжлэн хэрэглэхдээ нимгэн өмд, оймстой өмсвөл хүн бүрт цэвэрхэн.
✔️ Ээж, аавдаа хамгийн бага эрчмээс эхлүүлж, тухтай эсэхийг асууж байгаад аажим нэмээрэй.
✔️ Хэзээ: орой ажлаасаа ирээд эсвэл унтахын өмнө — өдөрт 1–2 удаа, 15–30 минут.
✔️ Хэрэглэсний дараа цэнэглээд, дараагийн хүнд бэлэн байлгаарай.

🧼 Арчилгаа

✔️ Гутал, удирдлагыг усаар угаахгүй — чийгтэй алчуураар арчина
✔️ Хадгалахдаа хоолойг нь салгаж, хуурай сэрүүн газар тавина
✔️ Шовх зүйлээр хатгах, хүчээр нугалахаас зайлсхийнэ

🔌 Цэнэглэх

Зөвхөн дагалдах Type-C кабель, ердийн 5V USB адаптераар цэнэглэнэ. Утасны хурдан цэнэглэгч (Quick Charge / 9V, 12V) батерейг гэмтээж болзошгүй.

⚠️ Аюулгүйн дүрэм

Жирэмсэн, цус бүлэгнэлттэй (тромбоз), судасны хүнд өвчтэй, саяхан мэс засал хийлгэсэн бол эмчийн зөвлөгөөгүйгээр хэрэглэхгүй. Ил шарх, үрэвсэлтэй арьсан дээр хэрэглэхгүй. Эвгүй мэдрэмж төрвөл эрчмээ бууруулж эсвэл зогсооно. Эмнэлгийн эмчилгээг орлохгүй.

🛒 Хоёр хөлний → 🛒 Нэг хөлний →

Асуулт байвал Messenger-ээр бичээрэй 💬 · ARIULA · ariula.com