3D Eye Beauty — Хэрэглээний гарын авлага

3D Eye Beauty-гээ хамгийн үр дүнтэй ашиглах заавар
Аль зорилгод, хэрхэн, ямар дараалалтай хэрэглэхээ энд бүрэн үзээрэй.
⚡ Хамгийн чухал: ГЕЛЬТЭЙ хамт хэрэглэ
Багцын чийгшүүлэгч гель нь зүгээр нэг арчилгаа биш — тэр нь гүйдэл дамжуулагч. Гельгүйгээр хэрэглэвэл EMS гүйдэл цохих мэт, бага зэрэг өвдөж, эвгүй мэдрэгддэг. Гель түрхээд хэрэглэхэд гүйдэл жигд тархаж, бүрэн тухтай болно. Тиймээс үргэлж эхлээд гелээ түрхээрэй.
Хэрэглээний дараалал — 4 алхам
| 1 | Гелээ түрхэнэ — нүдний эргэн тойрон, доод зовхиноор. Гель бол гүйдэл дамжуулагч тул хангалттай түрхээрэй. |
| 2 | Төхөөрөмжийг зүүж 10 минут — авто таймертай, 10 минутын дараа өөрөө унтарна. Хүсвэл дахин 10 минут сунгаж болно. |
| 3 | Серомоо түрхэнэ — хэрэглэж дуссаны дараа нүдний серомоо түрхэж, арьсаа тэжээнэ. |
| 4 | Хайрцагтаа хийж хадгална — гэмтэхээс сэргийлж төхөөрөмжийг буцааж хайрцагтаа хийнэ. |
🎚 Горим ба эрчим
Төхөөрөмж хэд хэдэн горим, эрчимтэй. Тухтай мэдрэгдэх түвшинд өөртөө тохируулаарай — хамгийн бага эрчмээс эхэлж, эвтэйхэн санагдах хэмжээнд аажим нэмнэ. Эвгүй мэдрэмж төрвөл эрчмээ багасгах, эсвэл гелээ нэмж түрхээрэй.
🕐 Хэзээ хэрэглэх вэ
Өглөө эсвэл орой — өдөрт нэг удаа, 10 минут. Өглөө хэрэглэвэл нүд сэргэж, өдрийг сэргэг угтана. Орой хэрэглэвэл өдрийн ядаргааг тайлж, тайван унтахад тусална.
Чи эдгээрийн аль нь вэ?
Доорх дүрүүдийн аль нэг чамд тохирч байвал — 3D Eye яг чамд зориулагдсан.
💻 Компьютер, утасны ард удаан суудаг
Дэлгэцний өмнө удаан байснаас нүд ядарч, хатаж, улайдаг. Улаан гэрэл ба EMS нь нүдний эргэн тойрны цусны эргэлтийг дэмжиж, ядаргааг тайлахад тусална. Ажлын дараа орой 10 минут хэрэглээрэй.
😴 Өглөө нүд хавагнаж босдог
Нойр дутуу, шингэн хуримтлагдсанаас өглөө нүд хавагнадаг. Өглөө 10 минут хэрэглэвэл цусны болон шингэний эргэлтийг дэмжиж, хаван буурахад тусална.
🌑 Нүдний доор хар хүрээтэй
Ядрангуй, бараан харагддаг бол. Тогтмол хэрэглээ нь нүдний доорх цусны эргэлтийг сайжруулж, хар хүрээг бууруулахад дэмждэг. Гель, серомтой хамт хэрэглэвэл илүү үр дүнтэй.
〰️ Нүдний эргэн тойрон нарийн үрчлээ гарч эхэлсэн
30-аас хойш арьс уян хатан чанараа алдаж эхэлдэг. Улаан гэрэл ба микро-гүйдэл нь арьсны идэвхжилтийг дэмжиж, урьдчилан сэргийлэхэд тусална. Тэвчээртэй тогтмол хэрэглэх нь чухал.
💆 Гэртээ спа арчилгаа хийх дуртай
Салон явахгүйгээр гэртээ өдөрт 10 минут өөртөө цаг гаргах. Гель → төхөөрөмж → сером гэсэн дараалал нь бүрэн гэрийн спа дэглэм болно.
✨ Үр дүн хэзээ гарах вэ
Хэрэглэсний дараа нүд тэр даруй сэргэг болдог. Тогтмол хэрэглэвэл 14-21 хоногийн дараа хаван, ядаргаа мэдэгдэхүйц буурч эхэлдэг. Түлхүүр нь — тогтмол байх.
🧼 Арчилгаа
✔️ Усаар угаахгүй — гель, серомын үлдэгдлийг чийгтэй зөөлөн алчуураар арчина
✔️ Хэрэглэсний дараа хуурай алчуураар арчиж хатаана
✔️ Гэмтэхээс сэргийлж хайрцагтаа буцааж хийж хадгална
✔️ Type-C-гээр цэнэглэнэ
⚠️ Аюулгүйн дүрэм
Жирэмсэн үед болон зүрхний аппараттай (pacemaker) хүмүүс хэрэглэхгүй. Төхөөрөмжийг нүдэнд шууд биш, нүдний эргэн тойрны ясан хэсэгт зүүнэ. Ил шарх, үрэвсэлтэй арьсан дээр хэрэглэхгүй. Энэ бүтээгдэхүүн эмнэлгийн эмчилгээг орлохгүй.
Гель, серомоо дуусгасан уу?
Багцаар 249,000₮ · 6 сарын баталгаа · УБ-д өдөртөө хүргэнэ
Дэлгэрэнгүй үзэх →Асуулт байвал Messenger-ээр бичээрэй 💬
ARIULA · ariula.com