ARIULA
ARIULA Булчин сэргээх наалт — Жилийн хэрэглээний багц (8 ширхэг)
ARIULA Булчин сэргээх наалт — Жилийн хэрэглээний багц (8 ширхэг)
Couldn't load pickup availability
Жилийн хэрэглээ
Булчин сэргээх наалт — 1 жилийн багц (8 ширхэг)
Нэг наалт ~80 удаа. 8 ширхэг = жил бүтэн, гэр бүлээрээ ч хүрэлцэнэ.
Багцад юу багтсан бэ?
✔️ Булчин сэргээх наалт × 8 — тус бүр ~80 удаагийн хэрэглээтэй
✔️ 1 жилийн баталгаа · Монгол зааварчилгаа
Тусад нь 8ш авбал: 792,000₮
Жилийн багц: 590,000₮
202,000₮ хэмнэнэ — булчингийн ядаргаа чилээг гаргахад тохиромжтой.
⚡ Turnkey: нээгээд шууд ашиглана.
📖 Хэрэглээний бүрэн гарын авлага
Наалтыг хэрхэн зөв байрлуулах, цэнэглэх, арчлах бүрэн заавар
Гарын авлага үзэх →Ажлын дараа хүзүү, мөр чулуу шиг хатуурч зангирдаг, орой болоод шилбэ чинэрдэг хүнд. Хүзүү, нуруу, гар, шилбэ — биеийн бүх хэсэгт. Жилийн турш 1 хүний хэрэглээ.
ARIULA · ariula.com · УБ хотод өдөртөө хүргэнэ

Булчин сэргээх ирээдүйн технологи: Ariula EMS.
EMS (Electrical Muscle Stimulation) буюу булчин өдөөх цахилгаан импульсийн технологи нь булчингийн гүн давхаргад хүрч, цусны эргэлтийг идэвхжүүлж, хатуурсан булчинг зөөлрүүлдэг физик эмчилгээнд ашигладаг технологи юм. ARIULA үүнийг 3мм-ээс нимгэн, ил үл харагдам наалт хэлбэрт оруулж, өдөр тутмын хэрэглээнд зориулж бүтээсэн.
Өдрийн ажлын дараа хүзүү, мөр чинь чулуу мэт хатуурч, нуруу чинь чилж, шилбэ зангирдаг болсон уу? Массажист захиалах цаг, мөнгө хоёул хүрэлцдэггүй, харин өвдөлт өдөр бүр давтагдсаар байдаг. ARIULA EMS наалт нь яг таны хамгийн өвдсөн цэгт наагаад товчлуур дараад л — хувийн массажистыг гэртээ, ажил дээрээ, бүр машинд сууж яваа үедээ авчирдаг гэж бодоорой.
Бэлтгэлтэй хослуулвал бэлтгэлийн үр дүнг сайжруулна. Бүсгүйчүүдийн сарын тэмдэгийн өвдөлтийг ч мөн намдаахад туслана. 1-10 хүртэлх хүчний тохируулга. 1-ээс 5 хүртэл булчинг амраах чилээ арилгах, хүч 5 аас-10 хүртэл булчинг ажилуулж чангалах зориулалттай.
Хэрэглэгчийн сэтгэгдэл
Түгээмэл асуулт, хариулт (FAQ)
EMS гэж юу вэ? Энэ аюулгүй юу?
EMS (Electrical Muscle Stimulation) нь булчин руу бага давтамжтай цахилгаан импульс илгээж, булчинг идэвхжүүлэх технологи юм. Энэ нь физик эмчилгээ болон спортын анагаах ухаанд олон жил ашиглагдаж буй, шинжлэх ухаанаар батлагдсан, бүрэн аюулгүй арга юм.
Хэн ашиглаж болохгүй вэ?
Зүрхний аппараттай хүмүүс, жирэмсэн эхчүүд болон ил шархтай хэсэгт ашиглахыг хориглоно. Хэрэв та ямар нэгэн архаг хууч өвчтэй бол эмчээс зөвлөгөө аваарай.
Өвддөг үү? Ямар мэдрэмж төрөх вэ?
Өвдөхгүй. Таны булчинг хөнгөн барьж, зөөлөн чичиргээ өгч байгаа мэт таатай мэдрэмж төрнө. Та өөртөө тохируулан хүчийг нь (Intensity) ихэсгэж, багасгах боломжтой.
Цэнэглэдэг үү эсвэл батарейгаар ажилладаг уу?
Манай төхөөрөмж нь дотроо 80 удаа дунджаар хэрэглэх батарейтай .Наалт нь хэрэглээний зүйл бөгөөд олон удаа хэргэлхэд наалдамхай чанараа алддаг тул батарей дуустал хэргэлэхэд хангалттай гэж үзэж болох юм.
Нэг удаа хэр удаан наах ёстой вэ?
Өдөрт нэг хэсэгтээ 15 минут ашиглахад хангалттай.
Биеийн аль хэсэгт нааж болох вэ?
Хүзүү, мөр, нурууны доод хэсэг, гар (бицепс, шуу), шилбэ, гуя, өвдөгний орчим гээд булчин зангирсан, чилсэн бүхий л хэсэгт нааж болно. (Жич: Зүрхний орчим болон толгой дээр нааж болохгүй).
Наалт нь хэр удаан ашиглагддаг вэ? (Reusable?)
Тийм ээ, Ariula-гийн гелэн наалт нь олон удаа ашиглагдах зориулалттай. Наалдамхай чанар нь муудвал бага зэрэг усаар арчиж цэвэрлээд дахин ашиглах боломжтой. Дунджаар 80 удаа ашигласны дараа наалтыг шинээр сольж болно.
💡 Хэрэглэгчдэд өгөх зөвлөгөө:
"Наалтыг ашиглаж дуусаад зориулалтын хуванцар суурин дээр нь буцааж наавал наалдамхай чанараа удаан хадгална."