ARIULA
Булчинг сэргээх ARIULA наалт
Булчинг сэргээх ARIULA наалт
4.56 / 5.0
(9) 9 total reviews
Couldn't load pickup availability
Ажлын дараа хүзүү, мөр чилдэг, булчин зангирдаг хүмүүст зориулсан наадаг булчин сэргээгч. Өвдсөн хэсэгтээ наагаад товчоо дарахад л болно.
Давуу тал
- Гүн булчинд үйлчилнэ — EMS импульс нь цусны эргэлтийг сайжруулж, зангирсан булчинг суллана
- Биеийн аль ч хэсэгт — хүзүү, мөр, нуруу, гар, шилбэ
- Авсаархан — нимгэн тул ажил дээрээ, гэртээ, замдаа ч хэрэглэнэ
- Хэрэглэхэд амар — ганц товчтой, 15-20 минут наагаад л болно
- Цэнэглэхгүй — ~80 удаа хэрэглэнэ — нэг наалт дунджаар 80 удаа (~2-3 сар) хүрэлцэнэ. Байнга цэнэглэх, кабель зөөх шаардлагагүй; дуусахад нь шинээр л солино — цэвэрхэн, хялбар.
Хэрэглэх заавар
Арьсаа арчиж бага зэрэг чийгтэй байлгаад → наалтаа наагаад → эрчмээ тохируулаад 15-20 минут суугаарай.
📖 Хэрэглээний бүрэн гарын авлага
Аль булчинд, хэддүгээр эрчмээр, хэр удаан наахыг зурагтай тайлбарласан
Гарын авлага үзэх →Жирэмсэн болон зүрхний аппараттай хүмүүс хэрэглэхгүй. Эмнэлгийн эмчилгээг орлохгүй.
Багцаар авбал их хямд
Олноор авах тусам нэгжийн үнэ буурна · хямдрал сагсанд автоматаар бодогдоно
🎁 1 жилийн хэрэглээний багц (8 ширхэг)
Жил бүтэн хүрэлцэхээр 8 ширхэг нэг дор — ширхэгээр авахаас хамгийн хэмнэлттэй, гэр бүлдээ ч хүрэлцэнэ.
1 жилийн багц авах →Улаанбаатарт өдөртөө хүргэнэ.

Булчин сэргээх ирээдүйн технологи: Ariula EMS.
EMS (Electrical Muscle Stimulation) буюу булчин өдөөх цахилгаан импульсийн технологи нь булчингийн гүн давхаргад хүрч, цусны эргэлтийг идэвхжүүлж, хатуурсан булчинг зөөлрүүлдэг физик эмчилгээнд ашигладаг технологи юм. ARIULA үүнийг 3мм-ээс нимгэн, ил үл харагдам наалт хэлбэрт оруулж, өдөр тутмын хэрэглээнд зориулж бүтээсэн.
Өдрийн ажлын дараа хүзүү, мөр чинь чулуу мэт хатуурч, нуруу чинь чилж, шилбэ зангирдаг болсон уу? Массажист захиалах цаг, мөнгө хоёул хүрэлцдэггүй, харин өвдөлт өдөр бүр давтагдсаар байдаг. ARIULA EMS наалт нь яг таны хамгийн өвдсөн цэгт наагаад товчлуур дараад л — хувийн массажистыг гэртээ, ажил дээрээ, бүр машинд сууж яваа үедээ авчирдаг гэж бодоорой.
Бэлтгэлтэй хослуулвал бэлтгэлийн үр дүнг сайжруулна. Бүсгүйчүүдийн сарын тэмдэгийн өвдөлтийг ч мөн намдаахад туслана. 1-10 хүртэлх хүчний тохируулга. 1-ээс 5 хүртэл булчинг амраах чилээ арилгах, хүч 5 аас-10 хүртэл булчинг ажилуулж чангалах зориулалттай.
Хэрэглэгчийн сэтгэгдэл
- 5 stars: 6 (67%)
- 4 stars: 2 (22%)
- 3 stars: 1 (11%)
- 2 stars: 0 (0%)
- 1 star: 0 (0%)
Авсаархан юм болохоор цүнхэндээ хийгээд явчихдаг. Замдаа гар шуундаа наагаад хэрэглэчихэж болдог нь тухтай. Хүчтэй импульс өгдөг, эхлээд гайхсан ч дассан хойноо их эвтэйхэн болсон.
Компьютерийн ард суугаад хүзүү мөр маань хатуурчихдаг байсан. Ажлын завсраар мөрөндөө наагаад 15 минут ажлаа хийхэд хэн ч анзаардаггүй, дараа нь нэлээд зөөлөрдөг болсон. 3-4 түвшнээс эхэлж байгаа, надад тэр нь тохирч байна.
Beltgeliin daraah bulgraag bol nam bolgishde naalt bol nice bainga hergelj baiga
2 ийг авхаар хямдардаг гэхээр нь 1 дүүдээ өгсөн их таалагдсан л гэж байна. Орой ажлаа тарж ирэд эхнэртэйгээ булаацалдаж тавиад байхаар нь дахиад авсаан таалагдсан их хүчтэй эд байнлэ
tog tsohiod baigaamshig medremj torood baisan jhn chiigtei alchuuraar archaad hergelhed zugeer ym bainle togtmol hergelhed ur duntei sanagdsan. huchiin bagdeer n ehleed tawihgui bol aimr huchtein bna
2-оос дээш авбал хямддаг гэсэн болохоор ээж бид хоёр авсан. Ээж маань нуруу өвддөг байсан одоо орой болгон наагаад унтдаг болсон. Хоёулаа хэрэглэж байгаа, үнэ нь ч боломжийн санагдсан.
Анх мэдэхгүй өндөр түвшин тавьчихаад булчин татаад цочсон шүү. Багаас нь эхэлж дассан хойноо нэмэх юм байна. Одоо нуруу, шилбэндээ хэрэглэж байгаа, орой хэрэглэхэд сайхан амардаг болсон.
Эхний удаад сайн наалдсан ч 2-3 дахь удаагаа арай сул наалдац мэдрэгдсэн. Заавар нь жаахан товч бичигдсэн санагдлаа, эхлээд яаж ашиглахаа сайн ойлгосонгүй. Гэхдээ ерөнхийдөө таарсан бараа.
шилбэний булчин маань байнга зангираад байдаг болхоор авч хэргэлсэн. Авч явхад авсаархан үнэ боломжийн цэвэрхэн загвартай маш их таалагдалаа хүргүүлж авсныхаа дараа тооцоогоо хийж байгаа учир найдвартай санагдсаан баярлалаа :)
Түгээмэл асуулт, хариулт (FAQ)
EMS гэж юу вэ? Энэ аюулгүй юу?
EMS (Electrical Muscle Stimulation) нь булчин руу бага давтамжтай цахилгаан импульс илгээж, булчинг идэвхжүүлэх технологи юм. Энэ нь физик эмчилгээ болон спортын анагаах ухаанд олон жил ашиглагдаж буй, шинжлэх ухаанаар батлагдсан, бүрэн аюулгүй арга юм.
Хэн ашиглаж болохгүй вэ?
Зүрхний аппараттай хүмүүс, жирэмсэн эхчүүд болон ил шархтай хэсэгт ашиглахыг хориглоно. Хэрэв та ямар нэгэн архаг хууч өвчтэй бол эмчээс зөвлөгөө аваарай.
Өвддөг үү? Ямар мэдрэмж төрөх вэ?
Өвдөхгүй. Таны булчинг хөнгөн барьж, зөөлөн чичиргээ өгч байгаа мэт таатай мэдрэмж төрнө. Та өөртөө тохируулан хүчийг нь (Intensity) ихэсгэж, багасгах боломжтой.
Цэнэглэдэг үү эсвэл батарейгаар ажилладаг уу?
Манай төхөөрөмж нь дотроо 80 удаа дунджаар хэрэглэх батарейтай .Наалт нь хэрэглээний зүйл бөгөөд олон удаа хэргэлхэд наалдамхай чанараа алддаг тул батарей дуустал хэргэлэхэд хангалттай гэж үзэж болох юм.
Нэг удаа хэр удаан наах ёстой вэ?
Өдөрт нэг хэсэгтээ 15 минут ашиглахад хангалттай.
Биеийн аль хэсэгт нааж болох вэ?
Хүзүү, мөр, нурууны доод хэсэг, гар (бицепс, шуу), шилбэ, гуя, өвдөгний орчим гээд булчин зангирсан, чилсэн бүхий л хэсэгт нааж болно. (Жич: Зүрхний орчим болон толгой дээр нааж болохгүй).
Наалт нь хэр удаан ашиглагддаг вэ? (Reusable?)
Тийм ээ, Ariula-гийн гелэн наалт нь олон удаа ашиглагдах зориулалттай. Наалдамхай чанар нь муудвал бага зэрэг усаар арчиж цэвэрлээд дахин ашиглах боломжтой. Дунджаар 80 удаа ашигласны дараа наалтыг шинээр сольж болно.
💡 Хэрэглэгчдэд өгөх зөвлөгөө:
"Наалтыг ашиглаж дуусаад зориулалтын хуванцар суурин дээр нь буцааж наавал наалдамхай чанараа удаан хадгална."